"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг өнгөрсөн жилийн цагаан сараас хойш шинэхэн хайртайгаа учирсан хэмээх шуум явсан ч ихэд нууцалсаар ирсэн. Тэгвэл тэр өнгөрсөн зуны 7-р сарын дундуур ганц бие амьдралдаа цэг тавьж элэг бүтэн амьдралыг эхлүүлэх болсон тухайгаа цахимаар сонсогч фэнүүддээ дуулгаж байсан юм. Түүний шинэ хайртыг Ананда гэх даруу төлөв, ухаалаг бүсгүй байдаг юм билээ. Ийн шинэхэн дурлалдаа шатаж буй Т.Дэлгэрмөрөн ойрын өдрүүдэд өөрийн цахим хуудаснаа сайхан хоолны зураг постлоод байсан нь ихэд учиртай байсан аж. Учир нь энэ өдөр түүний хайрт Анандагийн төрсөн өдөр нь болж байгаа юм байна. Угийн сэтгэл хөдлөл өндөртэй, романтик гэгдэх дуучин маань хайртынхаа төрсөн өдөрт хэд хоногийн өмнөөс бэлдэн ихэд хүндэдтгэлтэй хандсан нь энэ аж. Тиймээс ч энэ өдөр тэрхүү хүндэтгэлийн сэтгэлээ илэрхийлж сайхан хань ижлийнхээ төрсөн өдрийг дотны хүмүүстэйгээ аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, тансаг өнгөрүүлж байгаа гэнэ. Түүний гэр бүлд аз жаргал хүсэхийн ялдамд хайрт Анандад нь төрсөн өдрийн мэнд хүргэе
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо