Өнөө өглөөнөөс эхлэн Монголын хүүхдийн ордонд МАН-ын бага хурал хэл, амтай үймээн самуунтай үргэлжилэсээр байна. Бага хурлын үеэр гадна нь МАН-аас мөрийн хөтөлбөр нэхсэн, эсэргүүцэн жагссан ард иргэд олон байсны дотор Монголын худалдаачдын төлөөл болсон гурван бүсгүй байсан юм. Тэд Монголын улсын үндсэн хуулийн “Төр иргэнийхээ нийгэм, эдийн баталгааг хангах” заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн бөгөөд тэгж чадахгүй бол төрөөс бид юу ч харалгүй 28 жил худалдаа эрхэлсэн худалдаачдын ажилд саад болохгүй байх, дарамтлахгүй байх, гар дээрээс худалдаа эрхлэгчдийг нохой мэт үзэж хөөж туухгүй байх гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа юм билээ. Энэ мэт асуудлуудын талаар төрийн өндөрлөгүүдтэй уулзах гэсэн боловч уулзахгүй байгаад бухимдан ийн бага хурлынх нь үеэр гадна үзэл бодлоо илэрхийлж жагссан нь энэ аж. Гэвч тэднийг МАН-ын бага хурлын үеэр гадна нь хүрэлцэн ирсэн цагдаа нар тэднийг хүч хэрэглэн “хөлийг нь гозолзуулан” авч явна лээ. Ийн ачуулсан гурван эмэгтэй мөн Ц.Нямдоржийг ард түмнийхээ өмнө гарч асуултанд дэлгэрэнгүй хариулахыг хүссэн аж. Энэ мэт МАН-ын бага хурал нэлээд зөрчилтэй болж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ хүч хэрэглэн ачиж, эрх чөлөөг нь боогдуулсаар байна.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй