10:30. Нийслэлийн Намын Хорооны XXXIY Бага хурал Мандатын зомиссын илтгэлээ баталсны дараа хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Батболд өнгөрсөн нэг жилийн ажлын тайлангаа хурлын төлөөлөгчдөд тавьж байна. Нийслэлийн Намын хороо 189 гишүүн, 17 тэргүүлэгчтэй ажиллаж байгаа бөгөөд гишүүдээ чадавхжуулах, гишүүд дэмжигчдийн хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой ажил хийжээ. Мөн 2018 онд намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жил болгон ажиллж байгаагаа илтгэгч тодотголоо.
10:10 Нийслэлийн МАН-ын хорооны XXXIY Бага хурал эхэллээ. Хурал удирдах тэргүүлэгчээр Барилга, Хот Байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр, Багахангай дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Цогцэцэг нарыг сонголоо.
Г.Мөнхбаяр хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулав. Хурлаар:
2.Нийслэлийн МАН-ын хорооны тайлан. Илтгэгч нь Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд
3.Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны тайлан. Илтгэгч нь Хяналтын хорооны дарга Оюун.
4.Нийслэлийн Намын хороо, Нийслэлийн Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудал
5.Тооллогын комисс байгуулах
Хэлэлцэх асуудлыг батлуулах үеэр Бага хурлын төлөөлөгч Ганбаатар “Нийслэлийн МАН-ын даргыг сонгох нь Бага хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал учир хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү” гэсэн санал гаргасан.
Гэвч хурал даргалагчийн зүгээс асуудлыг намын дүрэм журмын хэм хэмжээнийн хүрээнд явуулна гэснээр хурал үргэлжилж Мандатын комиссын илтгэлээр үргэлжлэв.
Нийслэлийн хэмжээнд МАН-ын 36 мянган гишүүн байгаа бөгөөд тэдгээрийг төлөөлж 369 төлөөлөгч сонгогдон Бага хуралд оролцож байна.
Төлөөлөгчдийн хамгийн залуу нь 23 настай бол хамгийн ахмад нь 65 настай аж. Мөн төлөөлөгчдийн дийлэнх нь дээд боловсролтой байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо