2018 оны залуучуудын ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр Словакын Трвана хотод эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингээр эхэллээ.
Манай улсаас өчигдөр дөрвөн бөх Трванагийн дэвжээнд урьдчилсан барилдаанаа хийсэн бөгөөд 55 кг-ын жинд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль, “Жем бридж” компанийн тамирчин, спортын мастер Баяраагийн Халиунаа шигшээд шалгарав. Тэрбээр БНСУ-ын Пак Юн Йон, Туркийн Нурифе Думан нарыг тус бүр цэвэр ялснаар 1/2 шигшээд БНХАУ-ын Хоу Жиажинийн 5:3 харьцаатай ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө Японы Саки Игарашитай хүч үзнэ.
Мөн 76 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Г.Ариунжаргалыг ялсан нанхиадын бөх шигшээд шалгарснаар маргааш дагаж барилдахаар болсон бол Н.Анударь, Э.Даваанасан нар тэмцээнээ өндөрлүүллээ
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо