Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчийн дүрээр үзэгч олонтойгоо цэнхэр дэлгэцээр уулзаж эхлээд буй Ундармаа өөрийн гэсэн нэлээдгүй үзэгч, фэнүүдтэй нэгэн. Тэрээр саяхнаас “Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжгээ дахин үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Үзэгчдийн зүгээс тун ч өндөр үнэлгээ аваад буй тус жүжгийн үеэр жүжигчин Ундармаа нэгэн үзэгч фанатдаа алмазан шигтгээтэй үнэт эдлэл бэлэглэжээ. Тэрээр өөрийнхөө төрсөн өдрийг тохиолдуулан хамгийн эхэнд тасалбар авсан үзэгчдээ ийн бэлэг барьсан бөгөөд үзэгчдийн суудал дор оргилуун дарс нууж сюрприз барьсан байна. Жил бүр өөрийнхөө төрсөн өдөр санаанд оромгүй бэлгээр бусдыг баярлуулдаг тэрээр энэ жил бусдыг ийн баярлуулсан бөгөөд дан ганц тэмдэглэлт өдөр гэлтгүй бусдад тусламжийн гараа сунгаж байдаг жүжигчиндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэдэг дээ.





Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо