Хотын дарга асан Э.Бат-Үүл ажлаа өгснөөс хойш хөдөө анир гүмхэн амьдарч байгаагаа дуулгахын зэрэгцээ Монгол Төрийг 44 жил удирдсан маршал Ю.Цэдэнбалтай өөрйигөө дүйцүүлэв. Чингэхдээ тэрбээр “Манай намын коммунистууд намайг намаас минь хөөх санал гаргадаг юм. Тэд ардчиллын нэрийг барьдаг болохоос утгыг нь ерөөс ойлгодоггүй юм. Сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг намаас хөөнө гэдэг бол коммунист, фашист намуудын хийдэг ажил. Ардын нам Цэдэнбалыгаа намаас хөөж л байсан” хэмээжээ.
Ямар нэгэн зүйлтэй өөрийгөө зүйрлэх, хэн нэгэнтэй өөрийгөө адилтгах нь хүний амьдралд байдаг л зүйл. Чухам Э.Бат-Үүл Ю.Цэдэнбалтай өөрийгөө адилтган давилуутах нь үнэнд хэр ойрхон бол. Хамгийн наад зах нь Э.Бат-Үүлд босгосон бүтээн байгуулалт гэх юм байхгүй. Нөгөө талаар “Чингис” бондын мөнгөөр хэдэн зам уулзвар зассан болж, бөөн шуугиан болж байсан тал ч бий. Гэтэл Ю.Цэдэнбал Монгол Улсын бүхий л бүтээн байгуулалтыг бий болгосон хүн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо