Олон түмнээ Байлаа хэмээн алдаршсан жүжигчин Б.Даваажавыг танихгүй хүн үгүй биз. Та бүхний сайн “Оддын эрэлд” хошин шогт Даваагийн дүр дээр нэгэн улаан хамбан дээлтэй тоглодогийг санаж байгаа биз ээ. Түүнээс хойш ихэнх уран бүтээл дээрээ урт ханцуйтай, улаан хүрэн дээл өмссөн нь олонтаа харагддаг. Тэгвэл энэхүү улаан хамбан дээл нь түүнд их утга учиртай дээл аж. Тэрээр сурагч ахуй насандаа аавыгаа алдаж, хагацал зовлон үзсэн тэрээр ааваас нь үлдсэн тэрхүү улаан дээлийг өмсөж тоглохоор түүнд дотно санагдахын зэрэгцээ ихэд урам зориг өгдөг гэнэ лээ. Энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа “Оюутан болохоосоо өмнө хүүхэд байхдаа аав, ээжээсээ өнчирч хоцорсон. Би айлын бага хүүхэд л дээ. Улаан хамбан дээлээ өмсөөд тайзан дээр гарахад сэтгэл өег, дүүрэн байдаг. Тэр дээлийг өмсөхөөр аавдаа тэврүүлж байгаа юм шиг сэтгэл тайвширдаг. Нэг шүлэг байдаг даа.
“Уул өргөж танарынхаа ачыг хариулж чадахгүй ч
Урт холын бодлын үзүүрт дараатай явдаг шүү” гэдэг. Тэрэн шиг аавынхаа улаан хамбан дээлийг үзэгчиддээ хүргээд л явж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Папарацци.мн
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо