Тэртээ 90-ээд оны тэртээгээс Камертон хамтлаг олон сайхан хит дуугаараа Монгол түмнийгээ баярлуулсаар ирсэн. Он цагийн эрхэнд тус хамтлаг хувь, хувийн амьдралдаа анхаарч уран бүтээлээсээ хөндийрцгөөсөн. Харин Д.Болд нь уран бүтээлээ болон хувийн амьдралаа эн тунцүүхэн амжилттай авч яваа үлгэрч залуу. Монгол поп урсгалаар олон Соло уран бүтээл туурвиж хэн, хүний аавын хүү хүртээд байдаггүй “төрийн соёрхолт” хэмээх эрхэм хэргэм авч төдий чинээгээр сайн муугаар олонтаа хэлүүлж байсныг уншигч та санаж байгаа байх. Хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэг. Өөрийн хөлс хөдөлмөрөөр багагүй амжилт гаргсан залуу маань саяхан Монголдоо л байхгүй дэлхийн хэмжээний гэмээр нижгэр тоглолт хийж, түүнийг дэмжсэн олон фанатуудынхаа алга ташилтанд уярч тайзнаа баярын нулимсаа унагасан удаатай. Энэхүү тоглолт нь ч олны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэж хэлж болно.
Ийн ихээхэн урам авсан дуучин залуу маань сүүлийн үед бие бялдарын дасгалдаа машид анхаарах болсон байна. Түүнийгээ өөрийнхөө фэн олондоо дуулгаж дараах зургийг дэлгэжээ. Энэхүү зургийг харсан хүмүүс түүнийг “Чамайг явсаны дараа, би.....” стайл буюу Болд стайл эргэн иржээ хэмээн хошигнох аж.
Эх сурвалж: Папараци.мн
Н.Мөнх
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо