Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийн хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Өнөөдөр Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комисс Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд НИТХ-ын Захиргаа бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил оролцлоо.
Хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан улс орон даяар хэлмэгсдийн хөшөө, булш, сувраганд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн санан дурсахын сацуу Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын гишүүд хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсох, тэдэнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагавар, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх нэр төрийг нь сэргээх, цагаатгах ажлын талаар уулзалт ярилцлага зохион байгуулах зэргээр өргөн тэмдэглэж байна.




Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь