НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Барилга технологийн коллеж”, “Дэлхийн Монголчуудын глобал нийгэмлэг”-тэй хамтран “Ирээдүйн Монгол” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” бүсээс 20 хүүхдэд “Барилга, технологийн коллеж”-д үнэ төлбөргүй суралцах батламж гардууллаа.
Үйл ажиллагааны үеэр НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, Тэргүүлэгч С.Мөнхчулуун, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Х.Эрдэнэтуяа, “Дэлхийн Монголчуудын глобал нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Ариунцэцэг тэргүүтэй холбогдох албаныхан хүүхдүүдэд суралцах эрхийн батламж гардуулж, сурлагын амжилт хүслээ.
.jpg)
Уг батламжийг цаашид сурах чин хүсэл эрмэлзэлтэй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах сонирхолтой хүүхдүүдийн сурлагын амжилтыг үндэслэн шалгаруулалт явуулж, үнэгүй сурах боломж олгосон юм.
НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Залуус та бүхэн энэ боломжийг ашиглаж хичээж суралцаарай. Нийслэлийн МАН-аас Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Аз жаргалтай амьдралын гол түлхүүр нь эрүүл мэнд, мэдлэг боловсрол билээ. Та бүхнийг нийгэмд шаардлагатай мэргэжлээр суралцах болсонд баяртай байна” гэлээ.
.jpg)
Тус коллеж нь олон улсын жишгийг хангахуйц, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, хөрвөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 1993 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд төгсөгчдийн 80-90 хувь нь шууд ажлын байраар хангагддаг байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа