-ТУСЛАХДАА ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛЖ ӨГЧЭЭ-
Саяхан АТГ-аас Эрчим хүчний яамны удирдлагуудыг 5.8 тэрбум төгрөгийн тендерийг өөрсдийн хамаарал бүхий хуулийн этгүүдүүдэд өгсөн гэж мэдээлсэн. Тэр даруйд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “АТГ-ын мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. Хэрвээ миний нэр гарсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдсэн юм. Өөрийнхөө нэр хүндэд асар их хайртай эрхэм сайдын илтэд хууль зөрчсөн үйлдлийг энэ удаагийн нийтлэлдээ баримтаар сөхөж байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2018.07.09-ний өдөр тушаал гаргаж, Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох “Сургалт- Үйлдвэрлэлийн төв”-ийг бие даасан ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛГОХ шийдвэр гаргажээ. Эрчим хүчний хөгжлийн төв бол Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/. Уг нь шинээр хуулийн этгээд үүсгэх асуудал Засгийн газрын хуралдаанаар шийдэгддэг.
Гэтэл салбарын сайд нь шууд л нэг өдөр тушаал гаргаад, тус төвийн нэг хэлтсийг “Сургалт, судалгааны төв” нэртэй салбар байгууллага болгохоор шийджээ. Утгачилбал, ТӨҮГ-ын хэлтсийг сайд тушаал гаргаж, дахин нэг хуулийн этгээд үүсгэсэн гэсэн үг.
Бас нэг сонин зүйл байна. Ц.Даваасүрэн сайд өнөөх шинээр байгуулсан “Сургалт, судалгааны төв”-ийн захирлаар 2013 оноос хойш туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан М.Отгоннямыг томилжээ. М.Отгонням нь 1991 онд Хөвсгөлд аймагт төрсөн бөгөөд 2013 онд МУБИС-ийг Мэдээлэлзүйн багш мэргэжлээр дүүргэсэн нэгэн аж.
-ТӨХК-УУДАД 604 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖ ӨГӨХИЙГ ХҮЧЭЭР ТУЛГАН ШААРДЖЭЭ-
Ц.Даваасүрэн сайдын хууль зөрчсөн, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийсэн үйлдэл энэ хүрээд зогссонгүй. Тэрээр шийр зааж, ТӨҮГ дотор дахин нэг ТӨҮГ шинээр үүсгэж, өөрийн туслахаа захирлаар нь тавьчихсан тул нүүдлээ улам ахиулсан байгаа юм. Ингэхдээ Эрчим хүчний яамны харьяанд байдаг нийт 32 ТӨХК руу Эрчим хүчний зохицуулах хороогоор дамжуулан албан тоот илгээжээ.
Албан тоотын гол агуулга нь, ерөөсөө л “Сургалт, судалгааны төв”-ийг мөнгөжүүлэх явдал. Ингэхдээ ТӨХК-уудаас харилцан адилгүй мөнгөн дүнг нэхсэн байгаа юм. Дэлгэрэнгүйг доор хүснэгтээр үзүүлэв. Нийт төвлөрөх мөнгөний хэмжээ нь 604 сая төгрөг. Энд дахиад л хууль зөрчигдөх нөхцөл байдал үүсч байна. Төрийн өмчит хуулийн этгээдүүд тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө ТУЗ-ийн баталсны дагуу хэрэгжүүлэх учиртай.
ТУЗ-аар батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд зарлагыг тухайлан заасан байдаг. Үүнийгээ яг таг мөрдөж ажиллах үүргийг захирлууд нь хүлээдэг. Зохицуулалт нь ийм нарийн учир компанийн захирлууд хууль зөрчиж, Ц.Даваасүрэн сайдад мөнгө гаргаж өгөх нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл, сайд нь “Хууль хамаагүй, мөнгө гаргаж өг” гэсэн байдлаар албан тушаалын давуу талаа ашиглан, ТӨХК-ууд руу шууд шахалт үзүүлсэн гэсэн үг юм.
-ӨНГӨН ТАЛДАА ӨНДӨГ ШИГ “ӨӨ”-ГҮЙ САЙД-
Дээр дурдагдсан Эрчим хүчний хөгжлийн төвийг Ц.Цогзолмаа сайдын нөхөр Ч.Саранжав удирддаг. Тэрээр Ц.Даваасүрэн сайд тус төвийн тодорхой хэлтсүүдийг салгаж авах, өөр газарт шилжүүлэх асуудал сөхөх бүрт хурцаар муудсаар ирсэн талаар салбарын эх сурвалжууд онцолж байна.
Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав “Намайг хамтарч хулгай хийсэнгүй гэж уурлаад байх шиг байгаа юм. Намаа муулаад явж байдаг хүн тохиолдлоор сайд болчихоод, өөрийгөө юу гэж бодоод байгаа юм” хэмээн уурласан. АТГ-д шалгуулна, Засгийн газарт асуудлыг нь ярина гэхчлэн сайдтайгаа муудалцсан гэх мэдээлэл явдаг.
Тэдний үл ойлголцлын гол шалтгаан нь Эрчим хүчний хөгжлийн төв, хамаардаг салбар компаниудын асуудлаас үүддэг бололтой. Уг нь аль ч яам Засгийн газрын тухай хууль, Яамны эрхзүйн байдлын тухай хуулийн хүрээнд бодлогоо боловсруулж, сайд нь салбарыг үндсэн удирдлагаар ханган ажиллах үүрэг хүлээдэг.
Үндсэндээ аж ахуйн ажил эрхэлдэг төрийн өмчит хуулийн этгээдүүдтэй салбарын сайд ноцолдоод байх ямар ч шаардлага байхгүй. Гэтэл сайдаар томилогдсон цагаасаа хойш төрийн өмчит компаниудын захиргаа, санхүү, хүний нөөцийн албадад өөрийн хүнээ томилуулахаар хэт улайрсан талаар эх сурвалжууд онцолж байна.
Ц.Даваасүрэн сайд өнгөн талдаа нэг л их шударгуу дүртэй, Оюутолгойг муулсан, өөрөө өндөг шиг өөгүй хүн явдаг. Бодит байдал дээр чухам ямар байдлаар ажиллаж явааг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх хянаж үзээсэй. Төр төлөөлөгсөд хариуцлагатай, зарчимтай ажиллахыг Г.Занданшатар сайд үүрэгдээд л байдаг. Гэтэл хамар дор нь ийм сайд ажиллаж л байна.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй