Япон улсад манай улсын нийт 7000 гаруй иргэн, үүнээс Кансай бүсэд 300 орчим иргэн оршин суудаг байна. Осака дахь Ерөнхий консулын газраас “Жэби шуурганд монгол иргэн өртсөн гэх мэдээлэл байхгүй” хэмээн мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар Японы Осака муж, Кансай бүсийг дайрсан хүчтэй хар салхины улмаас 10 хүн нас барж, 229 хүн гэмтэж бэртээд байгааг орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж буй юм. “Жэби” шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн тул онгоцны нислэг, галт тэрэг болон зарим замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ.
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна