Энэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна. Харин Үзэгч та нэг жүжгийн тасалбараар хоёр жүжиг үзээд зогсохгүй нэг тайзнаа олон дүрийг харах боломжтой учраас уйдах зав өгөхгүй гэнэ шүү. " Дундын бүсгүй" жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, бүжиг дэглээчээр СТА Ган-Очир тус тус ажилласан бол "Ичгүүргүй хос" жүжгийг МУУГЗ Н.Ганхуягийн орчуулснаар тайзнаа тоглогдох гэж байгаа аж. Тус хоёр жүжиг нь Швед болон Оросын зохиол бөгөөд монголын нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг хөндсөн учраас цаг үеэ мэдэрсэн уран бүтээл боллоо хэмээн үзэж байгаа гэсэн шүү. . Мөн тус жүжиг нь насанд хүрэгчдэд зориулсан учраас бага насны хүүхэдгүй ирэхийг анхаарууллаа.
Тоглолт ирэх баасан гараг буюу 9-р сарын 7-ны 19 цагт МҮЭСТО-нд яг цагтаа эхэлнэ.
Холбоо барих утас: 89699910,91936767,70118467
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь