Сүүлийн хэдэн хоног цахим ертөнцөд шуугиан дэгдээн, дургүйцлыг төрүүлсэн нэгэн үйл явдал болоод байгаа билээ. Тодруулбал БНХАУ-н Төрийн Зөвлөлийн гишүүн Гадаад хэргийн сайд Ван И гэж нөхөрт Увс аймгийн харьяат Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, тус аймгийн улсын цолтой бөхчүүд болох Аварга Н.Батсуурь, арслан Бүрэнтөгс тэргүүтэй хүмүүс Увс аймгийн Сагил сумын нутагт орших Үүрэг нуур, Хойд сайгийн амыг үзүүлж сонирхуулж яваа фото цахим ертөнцид тархав. Энэ хүнийг ирэхэд хөл алдан гүйцгээж нутаг орноо танилцуулаад байх шаардлага байгаа юм уу, хажуугаар нь бөхчүүд юу ч вэ дээ. Социализмын үед хятадуудыг үзэн яддаг байсан, болгоомжилдог байсан, зах зээлийн үед Эрээнээс цоорхой бандааш, уранхай оймсыг нь зөөсөөр байгаад хужаа нартаа ижил дасал болчихоо юу, хэт их итгэл хүнийг сохор болгодог юм шүү. Удахгүй манай нутаг бол танай нутаг, та нар юу дуртайгаа авч болно гэх вий дээ нууцаар юу ч ярьж тохирсон юм билээ гэсэн сэтгэгдлүүд цахим ертөнцөөр нэг хөвөрч байна. Зарим нэгэн нь БНХАУ-н Төрийн Зөвлөлийн гишүүн Гадаад хэргийн сайд Ван И-ны дипломат айлчлалын маршрутаас гадна нэгэн гэнэтийн бэлэг задалсан монголын Сангийн сайд Хүрэлбаатар өөрийн бяраа үзүүлж баруун хязгаар Увсад Ван ноёныг зочилж хамаг байдгаараа дайлсан юм байх... урд хөршийн сайдад төдийгүй удахгүй унагаах гэж байгаа Засгийн газрынханд мөн намынхандаа өөрийнхөө зиндааг ийнхүү аархаж харуулсан түүнийг дагаж ханарагсад ёстой нэг долоож буй гэнэ лээ ч гэсэн байх юм. Юутай ч Увс нутгийн сайд дарга, бөхчүүдээс авахуулаад Хятадын Ван-И-д хөл алдахын учир юусан юм бол оо.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
Ц.Гарамжав: Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй