“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярыг машинаасаа буугаад гудамжинд бие засаж байна гэсэн тайлбартай зураг наймдугаар сарын 31-ны өдөр цахим сүлжээнд тарж шүүмжлэл дагуулаад байгаа. Г.Эрхэмбаяр уг зургийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм.
Тэрбээр “Энэ бол би биш. Надад эцэг эхээс заяасан нэр төр, аав ээжийн минь буян байна. Тийм болохоор би хэзээ ч гудамжинд шээгээд зогсох хүн биш гэдгийг албан ёсоор хэлье. Ганц намайг гүтгэж доромжилж байгаа биш, урлагийнхныг үндэслэлгүйгээр гүтгэж доромжилж шар сайтдаа лайк цуглуулж, мөнгө олдог нөхдүүдтэй хатуу тэмцэнэ” гэдгээ мэдэгджээ.
Түүний хувьд есдүгээр сарын 1-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын цахим гэмт хэрэгтэй хэлтэст өргөдөл бичиж өгсөн байна. Тус зураг өмнө нь мөн тараагдаж байсан бөгөөд тэдний шинэ уран бүтээл болох “Дундын бүсгүй” шоу драм гарах сургаар дахин сенсааци дэгдээсэн нь бодлогын чанартай зүйл байж болох талаар тэрбээр мөн онцолсон юм.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь