ПроМед шүдний эмнэлэг гуравдахь салбараа нээлээ

Moderator
2018/09/01

Манай урлаг, соёлын олны  танил эрхэмүүд ихээр үйлчүүлэх болсон “Промед” гэр бүлийн шүдний эмнэлгийг хүмүүс андахгүй мэдэх болсон. Тус эмнэлэг нь олон үйлчлүүэгчиддээ өөртөө итгэх итгэл, сайхан инээмсэглэлийг бэлэглэж амьдралд нь нэгэн том боломжийг зорьж ирсэн хэн бүхэнд өгдөг. Ийн олны талархалыг зүй ёсоор хүлээсэн ПроМед гэр бүлийн шүдний эмнэлэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлж ээлжит нэгэн шинэ салбараа нээлээ. Өмнө нь үндсэн хоёр салбартаа үйл ажиллагаагаа явуулж байсан бол ийн гурав дахь салбараа нээснээр илүү олон хүнд хүрч ажиллах боломжтой болж байна.

Энэхүү гуравдахь салбар эмнэлгийн онцлог нь бяцхан үйлчлүүлэгчид буюу бага насны хүүхдүүдэд тусгайлан зориулагдсан гэж хэлж болох юм. Тэдэнд тусгайлан зориулсан багаж, тоног төхөөрөмжөөр тохижуулсан бөгөөд хүүхдийн үзлэг болон шүдтэй холбоотой бүхий л асуудлыг энд цогцоор нь шийдэх нөхцөл бүрдэж байгаагаар нэгэн том дэвшилтэт алхам болж байна.

Иймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ эрүүл амьдрахын үндэс болсон амны хөндийн эрүүл мэндэд эртнээс анхаарч хүүхдийнхээ шүдийг бидэнд даатгаж манай шинэхэн салбараар зочлохыг урьж байна.

Та бүхнийг чадварлаг, найрсаг хамт олон хүлээж байх болно.

МАНАЙ ХАЯГ: БЗД, 13-Р ХОРООЛЛЫН ЗҮҮН ХҮРЭЭ ХОТХОН

ХОЛБОО БАРИХ: 7733-8585