Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа...
Энэ өдөр хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх олон төрлийн сургалттайгаараа эцэг эхчүүдийн талархалыг хүртсэн “Гэгээн ертөнц” цэцэрлэг хичээлийн шинэ жилийн баярын нээлтээ хийлээ. Тус цэцэрлэгийн багш нар хүүхэд багачууд болоод тэдний эцэг, эхчүүдийн өмнө бяцхан шавь нарынхаа хүмүүжил, боловсрол, танин мэдэхүйн бүхий л түвшинд өөрийн ур чадварыг дайчлан ажиллахаа тангараглаж тэдний итгэл, сэтгэлийг нь хүлээсэн юм. Сурч мэдэхийн их тэмүүлэл болсон "Гэгээн Ертөнц" цэцэрлэгийн алдрай бяцхан хүүхдүүд өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, эрдмийн их өргөө, ижилдэн дассан багш нартайгаа учран золгож, хүүхдийн дуу цангинасан нэгэн сайхан гэгээн ертөнц бүрэлдэж тэрхүү ертөнцийн авьяаслаг багачууд амжилт бүтээлээ танилцуулсан юм.
Тус цэцэрлэгийн зүгээс үргэлж дэмжиж, хамтран ажилладаг эцэг эхчүүддээ, эрдмийн их өргөөг минь гэрэлтүүлдэг хайр гэрэлтсэн хүүхдүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, талархалаа илэрхийлэв. Мөн энэ хичээлийн жилдээ илүү ихийг бүтээж, хүүхдүүдийнхээ авъяас билгийг илүү их нээж, хөгжүүлэх болохоо ч дурьдлаа.
Хүүхэд шуугисан баярын энэ өдөр Гэгээн Ертөнц-2 салбарын ахлах бүлгийн Нинжин, Эмүжин нар "Монгол дууны попури", Гэгээн Ертөнц-3 салбарын дуучин Сондор "Гэр бүл" дуу дуулсан бол Гэгээн Ертөнц-1 салбарын дунд бүлгийн бяцхан хөгжимчид "Маамуу нааш ир" дууг багштайгаа хамт хөгжимдөн үзүүллээ.
Дашрамд дуулгахад Гэгээн Ертөнц" цэцэрлэгээс зохион байгуулсан фэйсбүүк уралдааны азтан бяцхан гүнж Э.Инга маань өнөөдөр Хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцож багш, найзуудтайгаа танилцлаа. Бүтэн жилийн турш 50 хувийн хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичгийн эзэн болсон азтай охиндоо баяр хүргэж, "Гэгээн Ертөнц" цэцэрлэгтээ тавтай морилохыг нийт хамт олон нь урив.
Монголынхоо нийт бяцхан үрсдээ хичээлийн шинэ жилийн мэндийг “Гэгээн ертөнц” цэцэрлэгийн нийт хамт олны өмнөөс хүргэе.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо