Өнгөрсөн оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” зочид буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн буудал нь нэр хаягаа авчихсан үйл ажиллагаагаа явуулж байгаа хэвээрээ байгаа аж. Улмаар доод давхарт нь баар цэнгээний газар, караоке шинээр нээгджээ.
“Очир” зочид буудлыг бүр хаах ёстой гэх үүрэг даалгаврыг Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр холбогдох албаны хүмүүст даалгажээ. Тодруулбал, хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч ажиллах хүрээнд 13 настай охин бусдад хүчиндүүлж амиа алсдан “Очир” төвийн үйл ажиллагааг хаах ёстой хэмээн үзсэн байна.
Хүчирхийлэл бусармаг явдлын үүр уурхай болсон эл буудал өргөтгөл хийчихсэн ажиллаж байгааг зогсоох хэрэгтэйг анхааруулжээ. Улмаар зөрчлийг арилгах, арга хэмжээ авах, тодорхой бодлого боловсруулах хүрээнд нэг сарын хугацаа өгсөн байна.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь