Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан сүүлийн үед Ховдын тарваснаас хүмүүс хордсон гэх цуурхалтай холбогдуулан дараах тайлбарыг цахим хуудсандаа байршуулжээ.
Тэрбээр “Ховдын Тарвас, Амтат гуа болон хүнсний бүх төрлийн ногоо, жимс, жимсгэнэ нь Алтайн өндөр уулсаас устай хамт урсаж ирсэн үржил шимт цагаан цайвар элс, шавран хөрсөнд ургадаг, органик буюу малын өтөг бууц, шувууны сангасаар зөвхөн бордож, тунгалаг ариун Буянт гол, Ховд мөрөн, Булган голын усаар усалж, халуун нар, шумуулыг үл тоон хөдөлмөрлөж чаддаг ажилсаг, хат суусан олон мянган хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд ургадаг билээ.
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн сүлжээгээр Ховдын тарвас, ногоо химийн бордоотой, хортой, хүний биед таарамжгүй гэх мэт гүжир гүтгэлэг их явж байгаа нь хэт өрөөсгөл, нэг талыг барьсан, худалдаа наймаа хийж буй зарим хүмүүс нь урд зүгээс оруулж ирсэн ногоогоо амар хялбар зарах гэсэн, өөрсдийн тарьсан амт чанар муутай бүтээгдэхүүнээ хялбар аргаар үнэтэй зарах гэсэн ов мэх шүү гэдгийг хэлье.
Би Ховдынхоо тарвас, Ховд гуаг хэрэглэдэг, цаашид ч хэрэглэсээр байх болно. Анхааруулж хэлэхэд чанаж болгохгүйгээр шууд хэрэглэдэг тарвас, гуа, алим, жимсийг хэрэглэхийн өмнө заавал гадна талыг нь сайн угааж хэрэглэж хэвших, буруу аргаар олон хоног тээвэрлэсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөе” хэмээжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа