Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байгаад МИАТ-ийн дэд захирал болтлоо суга дэвшсэн Н.Энхбаатарыг өнгөрсөн сарын 23-ны өдөр бусдаас авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн АТГ-ынхан шалгаж таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл түүнийг батлан даалтад гаргасан гэх мэдээлэл гарч эхэллээ.
Уг нь энэ сарын 24-ний өдөр Н.Энхбаатарыг 30 хоног саатуулах хуулийн хугацаа дууссан ч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлж түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргаж байсан. Угтаа бол зүсээ хувиргасан 60 тэрбумынхан хамаг булайгаа нуухын тулд Н.Энхбаатарыг үтэр түргэн батлан даалтад гаргахаар зэхэж буй бололтой.
Ямартай ч энэхүү ногоон гэрлээр албан тушаалын өөд мацаж явсан Н.Энхбаатар тус газрын дэд захирал болсныхоо дараа нэг их удалгүй тансаг гэх тодотголтой “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр,автомашины зогсоол зэргийг бэлэн мөнгөөр худалдан авчээ. Үүгээр ч зогсохгүй "Таван богд”-оос 2018 оны "Ланд круйзер-200” маркийн автомашинийг 160 сая төгрөгөөр авсан тухай мэдээллийг хэвлэлийнхэн онцолсон байв. Яг үнэндээ дээрх хөрөнгийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүйн улмаас түүнийг цагдан хорьж байгаа гэж зарим нэг хэвлэл мэдээлж байгаа ч бодит байдал дээр бусдаас авлига авсан гэх асуудал нь үнэн гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байв.
Юутай ч зүсээ хувирган 60 тэрбумыг бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгааг Н.Энхбаатарын дээрх үйлдэл гэрчилж өөрийн хүмүүсээ ээлж дараалан МИАТ-ийн нөлөө бүхий албан тушаалд тавьсан нь зүсээ хувиргасан 60 тэрбумынхны бодит үнэний илрэл билээ.
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо