8 сарын 23-ны өдөр Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордны 14 давхарт байрлах хурлын зааланд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хамтран уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх талаар танилцуулга хүргэн, мэдээлэл солилцож хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцав.
Хуулинд нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийг хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор тусгасан юм.
Нөхөх олговрыг олгох асуудлаар Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газар, Архивын ерөнхий газар, Улсын дээд шүүх зэрэг төрийн байгууллагаас мэдээлэл хийж, харилцан санал солилцов.
НИТХ-ын ХМОНХТ
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь