УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын гэх хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд уучлал гуйсан тухай мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг уриалаад амжсан. Түүнийг нь ч энгийн иргэдээс авахуулаад, улс төрийн зүтгэлтнүүд ч дэмжээд явж байгаа сурагтай. Ямартай ч олон нийтийн цахим сүлжээнд ам сайтай байгаа харагдана лээ. Харин зарим нэг нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын бэлдсэн, санаатай явуулга хэмээн тайлбарлах нь ч бий юм.
Тэгвэл Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид улс орондоо ямар бахархмаар хийгээд балмагдмаар зүйл хийж байсан тухай эргэн саная.
Дэлгүүрийн лангуун дээр гоймон, давс хоёроос өөр юм үлдсэнгүй

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат БНМАУ-ын анхны бөгөөд сүүлийн ерөнхийлөгч байв. 1992 онд МАХН-аас сонгогдон Ерөнхийлөгч болж нэг жил ажиллаад улмаар 1993 онд ардчилсан хүчнээс нэр дэвшиж, МАХН-аас нэр дэвшигч Л.Түдэвтэй өрсөлдөн ялалт байгуулж байсан юм. Монголын анхны Ерөнхийлөгч хэмээх тодотголоор одоог хүртэл нэр хүндтэй эрхэм хэвээр байдаг ч түүнийг төр барьсан долоон жилийн хугацаанд Монгол Улс ёстой модоо барьж байсан тухай хөгшчүүд өнөөдрийг хүртэл хуучилдаг. Дэлгүүрийн лангуун дээр давс, худалдагч хоёроос өөр зүйл байхгүй өлсгөлөнгийн үе байсан түүхтэй. П.Очирбат төр барьж байх үедээ санаачилсан сайн, муу хоёр талтай хөтөлбөр нь “Алт” төсөл тухайн үед гарын арван хуруунд багтахаар аж ахуйн нэгж алт олборлож Монгол банкинд 806 кг алт тушаадаг байсан бол 2005 он гэхэд 130 гаруй аж ахуйн нэгж 16 мянга шахам алт тушааж байсан нь маш том өсөлт юм. Ийнхүү Монгол банкны алтны нөөц өсөж Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай нөлөө үзүүлсэн. Тэгвэл муу тал нь 550 гаруй гол, 500 шахам нуур, 1600 гаруй булаг хатаж, ширгэж алга болсон хар мөртэй хөтөлбөр юм. Өөрөө ч зүгээр суусангүй хятадын нэгэн компанид 800 мянга орчим ам.доллараар алтны орд зарж байсан түүхтэй.
Монголбанкны алтны нөөцийг 20 дахин өсгөсөн
Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Н.Багабандийн эрин үе эхэлсэн билээ. Түүний Засгийн газарт Ц.Элбэгдорж хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан сонин түүхтэй. Ер нь түүний үед хамгийн их засаг солигдсон түүхтэй. Тохироо бүрдсэн, таалагдсан нэгнийгээ хөнгөхөн түлхээд, өөд нь татчихдаг байсан гэхэд хилсдэхгүй. Энэ хүний үед янз бүрийн хэл ам их байдаг ч түүн дээр туссан хэл ам бага байдаг байлаа. Монгол Улсын иргэд тартагтаа тултлаа ядуурч, эдийн засаг тултлаа унаагүй байдаг юм. Тиймдээ ч 2000 онд ДНБ 632.5 тэрбум төгрөг байсныг 2005 онд Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэж өгөх үед 1.329.1 тэрбум төгрөг болтлоо өссөн байжээ. Ямартай ч Монгол Улсын иргэд өлсөж үзээгүй үе байсан.
Монгол Улсын ДНБ хоёр дахин өссөн, Монгол Улс, ОХУ-ын их өрийг тэглэв.

Өнөөдөр түүнийг үйлээ үзэж яваа тухай амтай болгон ярьж, жиргэж байна.Магадгүй ирэх зургаан сард болох сонгуульд ялал байгуулбал улс төрийн хамаг идээ бээрийг шахах мэтээр бичигсэд олширсоор байгаа билээ.
Түүнийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч болж төр барих хугацаанд Монголчууд ядарч, задарж ч явсан. Тухайн үедээ улс төрийн тавцанд үргэлж босоо байсан эрхэм төрийн эрхийг атгаж эхэлмэгцээ замаа цэвэрлэж өөрийн цүнхчдийг хооллох болсон тухай яриа ч бий. Н.Энхбаяр өөрийг нь шүүмжилсэн нэг бус хүнийг шүүхэд өгч шийтгүүлсэн байдаг. Тэрээр төр барих хугацаандаа хуучин Зөвлөлтөд төлөх ёстой байсан өрийг Одоогийн ОХУ-д тохиролцож төлж барагдуулсан, Монгол Улсын иргэн газар хувьчлах асуудлыг шийдсэн зэрэг түүхэнд бичигдэж түүнийг ямар хүчирхэг улс төрч вэ гэдгийг харуулсан. Ард түмэн энэ үед өлсөж үзээгүй хэвээр л байлаа. Энэ нь Н.Багабандийн түүнд үлдээсэн эдийн засгийн тогтвортой байдлын гавьяа юм. Жинхэнэ олигархи далд, ил луйварчин ямар байдгийг утгаар нь харуулж чадсан түүний гавьяа,гай хоёр тэнцүүхэн юм.
АССЕМ-тай он жилүүд

2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэр лүү нь дайрч орон АТГ-ын албан хаагчид хөл, гарыг нь годолзуулан баривчилж явсан нь одоо ч хэн бүхний нүдэнд үзэгддэг.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр 2009 оны зургадугаар сарын 18-нд Ц.Элбэгдорж тодров. Сэтгүүлч мэргэжилтэй хүн гэдгээ төгс ашигласан түүний сонгуулийн сурталчилгаа дэндүү ардчилсан байлаа. МАХН-аас залхсан залуучууд, иргэдэд ч алс холын Америк улс шиг ардчилалтай болно гэдэг нь их ойрхон мэт санагдаж бүгдээрээ л Монголоо бодож сэрцгээх болов. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний тархийг угаах түүний санаа ч маш амжилттай хэрэгжиж түүний хүчийг улам нэмсээр өнөөдрийн Монголыг бий болгосон юм. Түүний бий болгосон Монголын нийгэм энхтайван, хүний эрхийг дээдэлдэг зэрэг дурьдаад байвал дуусахгүй олон сайхан зүйлтэй байх байсан. Гэхдээ харамсалтай нь тийм зүйл болсонгүй мөрөөдүүлж, амлаж, амрааж байгаад ард түмнийг чимээгүйхэн шулж дуусгасан. Түүний төрд ар, өврийн хаалга татаас, түлхээс улайм цайндаа гарч Монгол Улсын төрийн албанаас эхлээд хувийн байгууллага хүртэл янхандалт, цүнх барьж гүйдэг зусарч нөхдөөр дүүрэх болсон. Н.Энхбаярын үед дургүйг нь хүргэсэн нэгнийг шоронд аваачаад хийчэхдэг байсан тогтолцоог Ц.Элбэгдорж улам дэлгэрүүлж жинхэнэ утгаар нь ашиглаж байгааг та бид харж байгаа. Нэг ёсондоо өмнөх гурван Ерөнхийлөгчөөс хамгийн муу намтартай төрийн суудлаасаа буусан эрхэм бол Ц.Элбэгдорж юм.
Хориг тавьсан төдий л үргэлжилж буй он жилүүдийг дүгнэхэд эрт байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр өдгөө заларч байгаа эрхэм бол Х.Баттулга. "Монгол туургатны зуун эрхэм" хэмээх нэвтрүүлгээр өөрийн имэжийг бүрдүүлж гарж ирсэн энэ эрхмийг зангарагтай, жинхэн эр хүн шиг төрийг төвхнүүлэнэ хэмээн ард түмэн найдаж төрийн тэргүүний суудалд сонгосон. Тухайлбал, 2016 оны сонгуулиар М.Энхболд гэх хүчтэй эрхэмтэй өрсөлдөж ялалт байгуулсан тэрбээр "Иргэдийн эрх ашгийг хамгаалж, хууль бус бүхэнтэй тэмцэнэ хэмээгээд зогсохгүй оффшорын бүс гэхчийг олон нийтэд таниулсан нэгэн. Бизнесийн салбараас Ерөнхийлөгч гэх хэргэм хүртэлээ дэвшсэн тэрбээр өмнөх төрийн тэргүүнүүдийг бодвол эрх мэдэл нь сулхан байгаа. Ямартай ч өмнөх ерөнхийлөгчид мэдлэг боловсрол болоод хэл яриагаараа түүнийг дагуулахгүй болоод ч тэр үү ямарваа нэгэн уулзалтанд бид ирсэн шүү гэдгээ мэдэгдчихдэг байсан. Харин Х.Баттулга төрийн тэргүүн болоод хоёр дахь жилийн нүүрийг үзэж байгаа ч амжуулж байгаа ажил, амлалт хоёрын биелэлт яг тэнцэнэ гэхэд хилсдэхгүй биз. Энэ хугацаанд тэрбээр хэд хэдэн удаа хориг тавьсан төдий л ажиллаж байна. Тэдгээрийх нь нэгийг ч УИХ хүлээж аваагүй гэдгээс үзэхэд түүний эрх мэдэл өмнөх хэдтэй харьцуулшгүй байгааг илтгээд өгч байгаа юм. Гэхдээ түүнд дахиад хоёр жил хагасын хугацаа бий. Энэ хугацаанд түүний юу хийж олон нийтийг баярлуулж гомдоохыг дүгнэхэд эрт байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй