Ийм хэрэгт ШУТИС-ын 6-р курсын оюутан Ц.С холбогджээ. Түүнтэй хамт Эрдэнэт хотын Технологийн сургууулийн 5-р курсэд Үйлдвэрийн механикжуулалтын инженер мэргэжлээр суралцдаг найз Х М нь байжээ. Хэрэг явдал ингэж эхэлсэн аж. Х.М нь Эрдэнэт хотод "Англи хэлний ярианы клубт"-т Америк улсын иргэн А. Ч гэдэг эмэгтэйтэй танилцаж үерхжээ. Хэрэг гардаг өдөр монгол оюутан залуус СУИС-ийн өмнө байрлах "Эр Ди Аар Ээп" сайн дурын байгууллага дээрээ хичээл хийж байгаад оройн 20 цагийн үед А.Ч-тэй уулзахаар талбай дээр ирсэн байна. Тэр гурав Хүүхдийн зуугийн дэргэдэх "Beer Haus" -д орж гурван литрийн шар айраг ууцгаажээ. Шөнийн 00 цагийн үед тэндээсээ гарч америк бүсгүйн байрлаж байсан ЧГД-ийн 5-р хороонд байрлах "Нoliday inn” зочид буудлын 706 тоот өрөөнд иржээ. Энэ өрөөнд А.Т гэдэг америк бүсгүй хамт байрлаж байжээ. Тэд танилцан улмаар зургаан давхарт бууж америк бүсгүйчүүдтэй хамт ажилладаг гэх гадаад иргэдтэй нийлэн 02 цаг хүртэл шар айрагджээ. Шар айрагдалт өндөрлөхөд америк бүсгүйчүүд болон монгол оюутнууд өрөөндөө буцаж орсон. Энэ үед ШУТИС-ийн оюутан нь шөнө орой болсон тул хоноод явахыг гуйсанд гадаад эмэгтэйчүүд зөвшөөрчээ. Ингээд Х.М нь америк найз бүсгүй А.Ч-гийнхээ орны хажууд харин Ц.С нь газраар унтжээ. Хохирогч болсон бүсгүй өөрийн орон дээрээ унтсан. Шөнийн 03 цагийн үед хохирогчийн бэлэг эрхтний хавьцаа өвдөхөд гэнэт сэржээ. Сэрээд харахад газраар унтсан монгол залуу дээр нь гарчихсан байсанд айсандаа чангаар хашгирч бусдыгаа сэрээжээ. Ингээд бөөн хэрэг мандсан байна. Хохирогч америк бүсгүй монгол залууг түлхэж холдуулаад ариун цэврийн өрөөнд орж А.Ч –д болсон явдлыг хэлжээ. Өрөөнөөс гарч ирэхэд монгол залуу гараад явчихсан байсан гэнэ. Монгол залуу ямар ч хамгаалалт хэрэглээгүй байсан тул тэр дор нь өвчнөөс урьдчилан сэргийлэх эм уугаад дотоод журмын дагуу Энхтайвны корпусын аюулгүй байдлын ажилтан, эмч рүү залгаж болсон явдлыг мэдэгджээ. Аюулгүй байдлын алба нь цагдаад мэдэгдсэнээр удалгүй буудалд цагдаа иржээ. Ийнхүү гадаадын иргэнийг хүчиндсэн гэх хэрэг дэгджээ. Мөрдөн байцаалтын явцад хүчиндсэн бус харин хүсэл зоригийх нь эсрэг бэлгийн харьцаанд орохыг завдсан нь тогтоогджээ. Монгол залуу америк бүсгүйд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж айлгаж сүрдүүлээгүй байна. Харин "тасраад унасан" хэмээн хөнгөмсөгөөр найдаж орон дээр нь гаран өмдийг нь тайлаад бэлэг эрхтнээ бэлэг эрхтнийх нь амсарт дөнгөж хүргэж байхад хохирогч азаар мэдэж өөрийгөө хамгаалсан аж. Хэдий хүчин биш ч америк бүсгүй заавал ял хүлээлгэнэ гэж зүтгэжээ. Энэ хэргийг саяхан шүүх шийдвэрлэж хэрэгтэнд нэг жилийн тэнсэн харгалзах ял өгчээ.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав