Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 114 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар болжээ. Харин цэцэрлэггүй үлдэж буй 32 мянган хүүхэд хаачих нь тодорхой бус. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй 24 хороо байдаг бөгөөд цэцэрлэгт шинээр элсэн ороход багагүй аз хэрэгтэй болно. Аз таараагүйн улмаас улсын цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүй эцэг эхчүүдээс боломжтой нэгэн нь хүүхдээ хувийн цэцэрлэг бараадуулж байгаа бол үлдсэн хэсэг нь гэртээ цоожлон үлдээхээс өөр арга замгүй болж буйгаа дурдаж байна. Өнгөрсөн жил 40 гаруй мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэж байсан бөгөөд үүнийг дагаад эцэг эхчүүд болон тэдний асран халамжлагчдын ажил мөн цалгардах тохиолдол бий. Холбогдох байгууллагуудын зүгээс цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар ажиллаж байна гэсэн хэдий ч энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй л байна.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь