Өнөө цагийн шинэлэг контентын нэг “+17” хэмээх инээдмийн цуврал үзэгчдэд хүрсэн цагаасаа эхлэн этгээд, сонин хэллэг, элдэв чимэглэл, цагаан инээдээр хүмүүсийн дунд амьдарсаар байгаа скеч комедигийн хоёр кино урлагт хүч үзэж “BAD ANGEL” бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо нээлтийг өчигдөр хийлээ. Хэдийгээр тус тусдаа өөр продакшнд харьяалагддаг ч гэсэн Цогтоо, Жижгээ хоёр оюутан ахуй цагаасаа тун дотно байсан хоёр монголын комеди сонирхдог залуусын дунд хэдийнэ од болсон гэхэд болно. Угийн уйдамхай монголчууд нэгэн хэвийн хэвшмэл хошин шогоос ангид инээдмийн +17 цувралыг анги бүрийг алгасахгүй үзэхийн сацуу шинэ ангийг нь тэсэн ядан хүлээдэг болсон. Харин мань хоёрын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “BAD ANGEL” ч үзэгчдийг байлдан дагуулна гэдэгт итгэлтэй байна.
PAPARATSI.MN
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь