Б.Янжиндулам энд явна БНСУ-д жүжигчний мэргэжил эзэмшсэн Б.Янжиндулам хэмээх монгол бүсгүй “SBS” телевизийн бүтээл, “Annarole” хэмээх олон ангит кинонд Солонгосын төдийгүй Азийн алдарт жүжигчин Ли Сүн Жэ (Lee Soon Jae)-тэй хамтран тоглосон эерэг сайхан мэдээллээр нэг хэсэг амьсгалж байлаа. Кинонд тоглоод удаагүй эх орондоо ирсэн тэрээр "Амьдарлоги” кинонд дүр бүтээж шүтэн бишрэгчдийнхээ тоог нэмээд амжсан. Авъяас билэгтэй бүсгүй амрагийн романсаараа ч бас алдартай нэгэн. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хүү А.Бишрэлттэй үерхэж Европын орноор зугаалж байгаа талаар нэг хэсэг хэвлэлүүд шуугидаг байв. Харин төд удалгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар эхнэр хүүхдээ хаян залуухан жүжигчин бүсгүйтэй учир ургуулж түүнтэйгээ сэм уулзаж харагддаг болсон хэмээн бичих болсон юм. Гэтэл нөгөө залуухан, халуухан бүсгүй нь Б.Янжиндулам болж таарсан. Хэн хэн нь ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд үнэн худал нь мэдэгдэхгүй энэ сенсаци удалгүй намжсан билээ.
PAPARATSI.MN
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь