Монголын сайхан бүсгүй 2002″ тэмцээний мөнгөн эрдэнийн өргөмжлөлт мисс болсон Б.Шүрэнчимэг эх орондоо нам гүм амьдрах болсон. Анхныхаа миссийн тэмцээнээс хойш нэртэй хамтлаг, дуучдын дууны клипэнд урилгаар тоглох болж “Номин талст” хамтлагийн “Баяртай гэж битгий хэлээч”, “Дурлалд би яараагүй” дууны клипэнд тоглон шуугиан тарьж байлаа. Тайзан дээр усны хувцастай алхахаас ч зүрхшээж байсан бүрэг ичимхий миссүүдээс түрүүлэн нүцгэн зургаа авахуулж шуугиан тарьсан Б.Шүрэнчимэг СУИС-ийн кино драмын ангийг төгссөн гэнэ. Загвар өмсөгч маань одоогоос арван зургаан жилийн өмнө буюу тухайн үедээ миссүүд дундаа анх бүрэн нүцгэн заргаа авахуулж сенсаци тарьж байсан. Шүрээгийн хувьд арваад жилийн өмнө Герман улсыг зорьсон бөгөөд өдгөө нөхөр, гурван хүүхдийн хамт эх орондоо амьдарч байгаа аж. Урьдын царай төрх,бие галбираа алдаагүй яваа сайхан бүсгүй “Говь” компанийн намар, зуны коллекцийг сурталчлан загварын охидыг уйлуулах дөхсөнөөс гадна гоо сайхны бүтээгдэхүүн болон бусад төрлийн сурталчилгаанд тоглож байсан сенсаацитай бүсгүй билээ.
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо