Өнгөрсөн сарын 23-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байгаад МИАТ-ийн дэд захирал болсон Н.Энхбаатар бусдаас авлига авсан хэргээр саатуулагдсан. Мэдээж энэхүү авлигын хэрэгт Н.Энхбаатараас гадна Д.Амарбаясгалангийн ойрын хүн болох тус компанийн хуулийн хэлтсийн дарга Н.Гантулга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Мөнхтамир нар Н.Энхбаатарын хамтаар АТГ-т шалгагдаж байгаа.
Ямартай ч АТГ-ынхан “Алдарт 60 тэрбумын схем”-ийн үзүүрийг “МИАТ”-ээс илрүүлж хэргийг шалгаж байгаа. Дээрх дарга нарт авлига өгсөн гэх хүн нь МАН-ын гишүүн МИАТ-д бараа нийлүүлдэг А гэгч эрхэм байгаа тухайг эх сурвалжууд хэрэг болох үед мэдээлж байсан. Харин дээрх нэр бүхий эрхмийг МАН-ынхан ихэд нууцалж, нэрийг нь гадагш задруулахгүй байх үүрэг өгч байсан тухайг хэвлэлүүд онцолж байсан. Тэгвэл энэхүү 60 тэрбумын үзүүрээс атгасан авлигын хэрэг цаашид яаж шийдэгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд байна.
Учир нь өнөөдөр төрийн эрх мэдэл МАН-ын одоогийн удирдлагуудад бий. Тиймээс л хуулийнхан эл хэргийг шударга шийдэж чадах болов уу хэмээн хардаж буй юм. Өнөөдөр мэдэгдсэн нь МИАТ болохоос биш сүүлийн үеийн томилгоонууд нь нэг нутаг, нэг сургууль, найз нөхдөөрөө төрийн албанд томилогдож өөрсдөдөө зориулан албан тушаал бий болгож томилох гэх мэт өнөөх аймшигт 60 тэрбумын схемийг бодитоор нь хэрэгжүүлж эхэлсэн билээ. Юутай ч 60 тэрбум хэмээн өдөр шөнөгүй хашгичиж буй МАН-ын генксек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын залуус ихээхэн хэмжээний авлигын хэрэгт холбогдсон нь тэдний үнэн нүүр царай аль нь вэ хэмээн эргэлзэхэд хүргэж байна.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй