“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.БОЛД бие даасан тоглолтоо хийхээр тов зарласан билээ. Түүний тоглолт энэ сарын 31-нд “Буянт- Ухаа” спорт цогцолборт болох юм. Уг тоглолт түүний 5 дахь бие даасан тоглолт аж. “Хайрын хүч” цомгоос хойш гарсан 12 цомгийнхоо хит дууг үзэгчдэдээ хүргэхээр тун завгүй ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Сонирхуулахад тоглолтонд Д.Болдын хит 40 дуу дуулагдахаас гадна амьд хөгжмийн хамтлаг оролцож байгаагаараа онцлогтой аж. Тоглолтын зохион байгуулагчаар “Монгол HD” телевиз, “Voice mongolia” шоуны баг хамт олон ажиллаж байгаа гэнэ. Мөн “Voice” шоуны ялагч Ц.Энгүүнтэй хамтран дуулахаас гадан тоглолтын back vocal-д voice шоуны шилдэг оролцогчид болох Ж.Ариунжаргал, О.Бүжинлхам нар ажиллаж байгаа гэхчлэн содон сонин сюрпризээр дүүрэн гэнэ. Тасалбарыг онлайнаар худалдаалж байгаагаас гадна “HIFI” дэлгүүрийн салбараар 20-50 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа юм байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь