"Шанага" Г.Тэмүүлэнгийн араас "Данх" М.Билэгт

Moderator
2018/08/20

УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаар тойрогтоо шаггүй л ажиллаж яваа бололтой. Өнгөрсөн сард Архангайн 1-р тойргоос сонгогдсон Г.Тэмүүлэн гишүүн тойргийнхоо ард түмэнд өөрийнхөө нэртэй хөнгөн цагаан шанага тарааж, "Шанага" хоч зүүх дөхсөн. Яах вэ, хөдөөгийн малчид Хятадын хуванцар шанагаар идээ цагаагаа бэлтгэж, хоолоо хор болгох нь нэмэгдсэн энэ үед хөнгөн цагаан шанага шиг хөнгөн, эвтэйхэн, биед хоргүй бараа гэж хаа байх билээ. 

Тэгвэл "Шанага" Г.Тэмүүлэн гишүүний араас хоч авах магадлалтай болсон дараагийн УИХ-ын гишүүн нь М.Билэгт. Эмэгтэй хүний  нарийн ухаанаар Баянхонгорчууддаа тунхуу буюу данх хэрэгтэйг мэдэрсэн тэрбээр өөрийнхөө хөрөгтэй данх өгсөн сурагтай. 

Ийнхүү энэ удаагийн УИХ тогоо савны хочтой хоёр ч гишүүнтэй боллоо. Өмнөх УИХ-д Д.Ганбат гишүүн өөрийнхөө зурагтай бидон тарааж, "Бидон Ганбат" хочтой болж байсан билээ.