Дорноговь аймгийн Айраг сумын нутагт үер бууж галт тэрэг осолдсон хэрэг гарсан. Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл ч гэлээ тус төмөр замд 1997 оноос хойш их засвар хийгдээгүй гэдэг нь ил болсон. Олон жилийн турш засвар хийгээгүй, болзошгүй аюулаас сэргийлээгүй төмөр замын удирдлагууд байгалийн гамшгаас үүдэн ийн осол гарсанд хариуцлага хүлээж уучлалт хүсэхгүй гэв. Тодруулбал УБТЗ-ын ХНН-ын дарга Д.Жигжиднямаа "Ослын үед өөрийнхөө ажлаас чөлөөлөгдөх, энэ байгаа ажлыг хаяад явах тийм сэтгэл надад байгаагүй. Би өргөдөл өгөөгүй. Ослын гол шалтгаан бол үер уснаас болсон гэсэн ийм дүгнэлттэй байгаа. Энд хүний хүчин зүйлээс болоогүй гэсэн дүгнэлттэй байгаа учраас би хэн нэгэн хүний, эсвэл өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж үзэж байгаа. Надад хариуцлага тулгаж байгааг би ямар үндэслэлээр гэдгийг би ойлгохгүй байна. Хоёрдугаарт хэрвээ ямарваа нэгэн эрх бүхий субъектүүдийн, миний хувийн үйлдэл буюу эс үйлдэл энэ аваар юм уу өөр юманд хариуцлага шаардах ёстой гэсэн зүйл тогтоогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна" хэмээсэн байна. Болзошгүй аюулаас сэргийлээгүй тэдэнд хариуцлага тооцох уу? эсвэл бэлтгэлгүй байхад бороо оруулсан тэнгэр хангайд хариуцлага тооцох уу? Ямартай ч их усан бороо нийслэл хотын төдийгүй хөдөө орон нутгийн замуудыг, мөн чанар муутай барилгуудыг болон ажилдаа хайнга хандсан хэн бүхнийг шалгах шиг болж байгаа нь энэ аж.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа