Аралын Япон орныг донсолгож явсан Их Аварга Асашёорюү Д.Дагвадорж наадмын өдрүүдэд шинэ найз бүсгүйгээ дагуулан төв цэнгэлдэхэд хүрэлцэн ирж сенсаацийн эзэн болоод амжсан. 10 гаруй жил ганц бие гэх статустай явсан ч өнгөрсөн хугацаанд олон бүсгүйтэй нэр холбогдож, хамтран амьдарч байсан тэрбээр энэ удаа жинхэнэ хайраа олсон бололтой. Аса аваргын найз бүсгүйг М.Отгонцэцэг гэдэг 24 настай модель бүсгүй. Төв цэнгэлдэхэд хамтдаа ирсэн тэд наадмын 2 өдөр Хүй мандлын ногоон дэнжнээ гэрээ барин орсон гарсан гийчдээ дайлан хэзээний эхнэр, нөхөр шиг харагдсаныг нуух юун. М.Отгонцэцэг нас бага ч гэлээ Пүрэвбадам ахайтан, Долгорсүрэн заан хоёрт төдийгүй Аса аваргын хоёр хүүхэд ах дүү нар нь утгаараа хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ батлаад авна лээ. Тэгвэл гэрээ төвхнүүлээд авсан Аса аварга шинэ найз бүсгүйн хамтаар торгоны бизнест хүч үзэхээр болсон гэдэг шүү. Манай улсад тун ч эрэлттэй байдаг торгыг Япон улсаас оруулж ирэх төлөвлөгөөтэйгөөр ажлаа эхлүүлээд буй тэрээр Япон торгоны гайхамшгийг мэдрүүлэх гэнэ. "Аса торго" хэмээн нэрлэгдсэн 2000, 4000, 6000, 8000 ширхэг утсаар нэхэгдсэн тус торгууд Сар шинийн баяраас өмнөхөн худалдаанд гарах бөгөөд тэрээр нэрийн дэлгүүрээ мөн нээхээр зэхээд буй аж. Бэлгэнд өгөхөд тохиромжтой сав, баглаа боодолтой худалдаанд гарах сургаар олон нийт захиалга өгч эхэлсэн бөгөөд энэ янзаараа түүний энэхүү бизнес багагүй ашиг олох бололтой.
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна