Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийлээ. Зөрчлийн тухай хууль нь амьдралд нийцэхгүй байгаагаас цагдаа, иргэний хооронд байнга мөргөлдөөн гарч байгаа тул ийм шийдвэрт хүрсэн байна.
Энэ тухай тэрээр хэлэхдээ “Амьдралд нийцэхгүй, хөрсөн дээр буугаагүй Зөрчлийн тухай хуулийн золиос цагдаагийн байгууллага болсон. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаа, иргэн хоёрын хооронд зөрчилдөөн гарсаар ирсэн. Би цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдаас хувиасаа болон жижиг худалдаа эрхлэгч иргэдийн өмнөөс уучлалт хүсч байна. Энэ бол бялдуучлал биш. Намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө өчигдөр шүүхээр оруулсан. Зургадугаар сарын 28-нд надад Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.
Үүнийгээ 40 гаруй хоногийн хугацаанд мэдүүлээгүй хэр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүднээс намайг гавласан. Би гэр бүлдээ хэлэх гэтэл “Та шүүх дээр очоод ярь” гэсэн. Энэ сарын 20-ны өглөө 09:00 цагт Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг хавчин, гадуурхаж байгаа шүүх хурал болох гэж байна. Ийм муухай Зөрчлийн хууль үйлчлээд байна.
Ажлаа хийж байгаа цагдаагийн албан хаагч нар хувийн характераар ханддаг. Чи муу юу вэ, зайл гэх мэтээр ханддаг. Цагдаагийн ерөнхий газар болон Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга н.Билгүүнд гомдол гаргалаа. Арга хэмжээ авна гэж байна” гэв.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй