Apple компани төв байраа 200-хан ам.доллараар үнэлжээ

Moderator
2018/08/16

Америкийн Apple компани татварын албаныханд Цахиурын хөндийд орших төв байраа ердөө л 200-хан ам.долларын үнэтэй гэж итгүүлж чаджээ. Үүндээ Санта-Клара тойргийн төлөөлөгчдийн тооцоолсноор уг байр нь 5 сая дахин өндөр өртөгтэй аж. 

Ийнхүү төв байрны үнэлгээ нь тус компанийн зүгээс татварын маргаантай гэгдэх 489 дэх асуудал болж байна. Компани нийтдээ 8,5 тэрбум ам.долларын хөрөнгийнхөө өртгийг бууруулахын тулд хуульчдад сая саяар нь цацаж байна гэж KitGuru порталд бичжээ.

Apple Park төв байр нь 2017 онд баригдсан бөгөөд 70 га газрыг хамардаг. Уг оффисын төв 12 мянган ажилтан ажиллахаар зохион байгуулагджээ. Тус байр бүрэн шилэн хийцтэй тул энэ оны эхээр компанийн олон ажилтан мөргөж нүүр, толгойдоо гэмтэл авч байсан юм.