Энэ сарын 9-ний орой Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М амь насыг нь хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа юм. Одоогоор сэжигтэн М-ыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Сэжигтэн М-аас гадна Зам тээврийн хөгжлийн яамны хоёр жолооч, төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч, тухайн үед буюу хэрэг гарахад хамт байсан албан хаагчдыг давхар шалгаж байгаа юм. Мөн дээрх хэрэгт Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Т.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Гэвч албаныхан энэ тухай "Хэргийг шалгаж байна. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэхэмээн нууцалж байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо