Говь Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач ах дүү Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарыг монголд танихгүй хүн үгүй. Дэлхийд нэрээ дансалсан ах дүүс жил жилийн наадмаар Хүйн мандлын ногоон дэнжнээ хурдан хүлгийнхээ шандасыг үзэн урамтай сайхан нааддаг. Тэр ч бүү хэл Дэлхийн аваргын сорилго уралдаанд “Mongolian Saturday” хүлгээрээ дэлхийд данслагдан сая долларын эзэд болж байсан тэд хэсэгтээ л шуугианы эзэд болж байлаа.
20 гаруй жилийн түүхтэй “Макс” групп гэх үндэсний томоохон бүтээн байгуулагч топ аж ахуйн нэгжүүдийн нэгийг удирдан авч яваа ах дүү Тод манлайгууд 1999 оноос хойш хурдан морь уяж, уралдуулж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш ах дүү уяачид улс, бүсийн наадмаас нийт 28 түрүү, 33 айраг хүртсэн бөгөөд энэхүү амжилтаараа Монгол Улсын түүхэнд анх удаа Ах дүү Тод манлай гэж цоллуулах болсон билээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь