Улаанбаатараас Сайншанд чиглэлд өчигдөр орой хөдөлсөн галт тэрэг өнөө өглөө Дорноговь аймгийн Айраг сумын орчимд байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас.осолдсон билээ.
Одоогоор тус чиглэлийн замын хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод ослын газарт онцгой байдлын аврах анги, цагдаа, төмөр замын замын ангийн албан хаагчид шуурхай ажиллаж байна. Мөнхүү Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ослын газарт ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 328 зорчигч бүхий суудлын 286 дугаар галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан ноцтой осол болсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Ослын үеэр галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан. Золоор хүний амь эрсдээгүй ч олон хүн бэртэж гэмтсэн гэх мэдээлэл ирж байгаа.
Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байгаа бөгөөд ослын уршгыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байгаа юм. мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ослын газар дээр ажиллаж, шуурхай удирдлагаар хангаж байгаа аж.









Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй