ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М нь хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд хүрсэн юм.
Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М-г яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргаад байгаа билээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Болсон явдалтай холбогдуулан ЗТХЯ-ны удирдлагууд талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ. Тодруулбал, өчигдөр өглөө ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гэрт нь очсон бол үдээс хойш ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн биеэр очиж талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн байна.
Талийгаач нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байжээ.
Мөн энэ хэрэгтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн тухай зарим сайтад мэдээлэгдсэн. Энэ талаар баттай эх сурвалжаас асуухад ташаа мэдээ гэлээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо