Чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарсны улмаас барилгын туслах ажилтан 17 настай "У" толгойдоо цохиулан амиа алджээ.
Цагдаагийн байгууллагад 2018 оны наймдугаар сарын 8-ны 19:22 цагт ХУД-ийн 11 дүгээр хороо ”Хүннү хорооллын Хурд группийн барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн байна.
"Хурд группийн барилгын туслах ажилтан СХД-ийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, эрэгтэй 17 настай "У" нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан амиа алдсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон. Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна" гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо