Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн бүтээл олон ангит “Хэцүү анги” хэмээх кино хөтлөгч Э.Уянгын олон түмний өмнө дэлгэх нэрийн хуудас гэж хэлж болно. Тэрээр МУИС-ын МХСС-ын “Утга зохиолын ажилтан” мэргэжилтэй боловч дэлгэцийн урлагт хүч үзэн чамгүй амжилт гаргасан нэгэн. Одоогоор тэр “UBS” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа билээ. Ихэвчлэн хөгжмийн нэвтрүүлэгч хөтөлж, томоохон арга хэмжээг хөтөлдөг. Хөтлөгч Э.Уянгын хувьд телевизийнхээ сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор багтдаг. Хөтлөгч бүсгүй маань саяхан өөрийн цахим хуудсаараа хуримаа хийх гэж буйгаа дуулгасан бөгөөд ойр дотныхондоо хуримын товыг зарлаж, урилгаа тараагаад амжжээ. Ийн хөтлөгч бүсгүй намар цагийн билэгдэлт сайхан өдрийн хуримандаа бэлэдээд сүүлийн өдрүүдэд тун чиг завгүй яваа сурагтай.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо