УИХ-ын нөхөн сонгуульд 14 нам оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлжээ

Moderator
Өчигдөр 14 цаг 17 минут

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 07-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэв.

Хүсэлт хүлээн авах хугацаа 2018 оны наймдугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон. Монгол Ардын Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам, Иргэний Зориг-Ногоон Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Бүгд Найрамдах Нам баримт бичгээ ирүүлснээр нийт 14 нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна.