Дорнод аймгийн Цагаан овоо суманд Сентэрра гоулд компанийн охин компани болох Степ гоулд компани малын бэлчээр бүхий газар нутгийг сэндийчэж байгаа бөгөөд газар нутгаа хамгаалан очсон ард иргэдийг хүч хэрэглэн дарамтлах үйл явдал удаа дараа гарсаар байгаа билээ. Тус компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, шүүхээр хязгаарлагдсан мөн л Канадын Сентерра Гоулд Майнинг компанийн охин компани юм. Тэгэхлээр Степ гоулд зүсээ хувиран Монголын газар нутгийг устгаж, сүйтгэж сурсан компани бөгөөд ийн дахин өөр нэрээр бузар явдалаа үргэлжлүүлж байна. Өмнө нь Ноён уулыг ухахаар улайрч мөн л нутгийн иргэдтэй тэмцэлдэж одоогоох шүүхэд давж заалдах шатандаа явж байгаа юм. Тэдний өмнө нь тарьсан балаг буюу ногоон цианитийн цөөрөмд одоог хүртэл ман хүн мал хордуулан, бөөн хэл ам дагуулсаар байгаа билээ.
Одоогоор Цагаан-овоо сумын малчидын албан ёсны зөвшөөрөлтэй мадын бэлчээр гзар луу хууль бусаар дайрч, нутаг усаа хамгаалсан нутгийн иргэдийг дарамталж, мөнгөний ноход нь иргэд рүү хуцаж доромжилсоор байгаа тухай нутгийн иргэд ярьсаар байна. Цагаан-Овоо сумын иргэд Степ Гоулдын үйл ажиллагааг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал хийсээр 20 гаруй хонож байгаа бөгөөд өдрөөс, өдөрт нутгийн иргэд нэмэгдсээр байгаа аж. Иргэд нь ийн идэвхитэй нутгаа хамгаалж байхад нутгийн удирдлагууд бүлхи залгисан мэт дуугүй байсаар л байна. Дорнод аймгийн засаг дарга, ИТХ юу хийж явна вэ!!!
Харин өчигдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун газар дээр нь очиж танилцлаа. Тэрээр иргэдийнхээ талд зогсож уг компанийг үйл ажиллагаагаа зогсоох хүртэл иргэдтэйгээ хамтарч ажиллахаа илэрхийллээ. Хүчин мөхөсдөж байсан нутгийн зон олонд энэхүү үйл явдал ихэд урам зориг өгсөн юм. Өнөөдрийн авилгад идэгдсэн нийгэмд Дорнод аймгийн болоод тухайн орон нутгийн удирдлагууд энэ бусармаг үйл явдалд нүдэн балай, чихэн дүлий явж байхад эрхэм гишүүн Х.Болорчулуун ийн нутгийн түмэнтэйгээ хамт тэмцэлд нэгдсэнд Цагаан-Овоочууд ихэд баярлаж байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа