МАН-ын 60 тэрбумын 50 хувийг Улаанбаатар төмөр замаас БОСГОСОН гэв үү...

Moderator
2018/08/03

Яг ярих юм бол эрх баригчид энэ этгээдээс л болж бие биенийхээ нурууг харах болсон. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр анх задарсан “60 тэрбумын бичлэг” гэгчийг иргэн Г.Доржзодов анх нийтийн сүлжээнд байрлуулж, улмаар холбогдох бичлэгийг тухайн үеийн МАХН-ын генсекээр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъянд өгч байсан нь хэвлэлээр цацагдаж МАН-ын нэр хүндэд хар толбо тогтсон юм.

96 жилийн түүхтэй ах намын хувьд энэ бол үнэхээр хариуцлаггүй, бас санамсаргүй хамгийн муу зүйл байв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгичйн сонгуульд хүртэл нөлөөлсөн. М.Энхболд, Х.Баттулга хоёрын хоорон дахь ширүүн тулааны гол бай нь байв. МАН-ынхан М.Энхболдыг намын дарга байхад нь бүгдээрээ дэмжиж “60 тэрбум бол эвлүүлэг” хэмээн үзэж тоохгүй байсан бол одоо Л.Оюун-Эрдэнэ нарын зарим гишүүд энэ бол эвлүүлэг бус бодит зүйл хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүнийг мөнөөх гавьяат хуульч Ц.Нямдорж, одоогийн намын генсек Д.Амарбаясгалан нар нь ч хүлээн зөвшөөрдөг.

Өмнөх 96 жилийн түүхэнд байгаагүй хар түүх бол Мэргэжлийн Засгийн газраа АН-ын найман гишүүний тусламжтайгаар унагаж, шинэ засаг байгуулсан түүх. Гэтэл одоо шинэ Засаг нь ч бас унахын эрмэгт тулж ирээд байна.  Саяхан болсон эрх баригч намын удирдах зөвлөл хуралдаж намд үүсээд буй ээдрээт асуудал хийгээд намын нэр хүндийн унагаж буй зарим нэг албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцох тухай асуудлыг шуудхан ярилцжээ.

Тэдний зүгээс гол маргаан үүсгээд буй “60 тэрбумын хэргийг” иргэн, гэрч гэгдэж Г.Доржзодов бисэн эсэхийг батлгаажуулж нятлах ажлыг хийхээр болсон гэнэ. Иргэн Г.Доржзодовын хувьд энэ хэргийг үүсгэхээсээ өмнө МАН-ын стратеги, төлөвлөлтийн хэлтэст ажиллаж байсан нэгэн бөгөөд Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нартай ойр харилцаатай болтолоо дэвшсэн сүйхээтэй нэгэн болсон юм. Ингэснээрээ гал тавих, МАН-ын дарга нараар тоглох тоглоомоо эхлүүлсэн байдаг. Тэр бол 60 тэрбумын хэмээх 3 цагийн бичлэгийг нийтэд дэлгэж АН-ынханд худалдагдсан явдал. Бичлэгийг ил болгосноороо тэрээр гэр бүлийнхэнийнхэндээ хүртэл хүнд байдалд оруулж, эхнэр хүүхдэддээ очиж чадалгүй, тусгаарлагдаж, АН-ын Ц.Оюунгэрэлийн гэрт нуугдаж байсан удаа бий. АН-ынхан ч түүнийг хамгаалж, улстөрийн хамгаалалтад авч буйгаа мэдэгдсэн юм.

Иргэн Г.Доржзодов улстөрчдийн эмзэг сэдвээр яаж тоглолт хийж болдгийг ийнхүү харуулж, их хэмжээний мөнгө амласан мэтээр ярьсан нь бичлэгийг улам л үнэд оруулах арга байв. Энэ асуудлаа шийдэхээр МАН-ынхан нэлээд ширүүхэн тулааныг өрнүүлээд байна. М.Энхболдын нэр холбогдоод буй 60 тэрбумын хэрэгт 14000 орчим төрийн албан хаагчаас байцаалт авсан тухай АТГ-аас мэдээлээд байгаа ч харамсалтай нь нэг ч хүн хэргээ мөнгө өгч албан тушаалд очсон гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй юм. Хэн л би хулгай хийсэн, би авлига өгсөн гэж улаан цайм зарлав гэж дээ... АТГ-ын хийж байгаа ажил ч гэж ажил...уйланхай хүүхэд хуурч байгаа юм шиг...

Хоёр:

Иргэн Г.Доржзодовт шоглуулсан МАН-ынхан, тэр дундаа 60 тэрбумын бүлгийнхэн одоо бантсандаа мөнгөө цуглуулаад эхэлсэн байна. Түүний нэг тод илэрхийлэл бол Улаанбаатар төмөр зам, хувь нийлүүлсэн нийгэмлэгээс босгосон 30 тэрбумын хэрэг юм. Энэ 30 тэрбум төгрөг бол УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтан, түүний хамтрагч нь Монгол-Оросыг хамарсан томоохон нийгэмлэгийн дарга байж болох. Төмөр замыг ашиглан ачаа тээвэр, воган засвар, техникийн шинэчлэл нэрийдлээр их хэмээний мөнгийг хувьдаа завших, зүй бусаар ашиглах нь гээд 40 гаруй тэрбум төгрөгийг зөрчил үүсгэсэн байдаг. Түүнээс баримттайгаар ил болсон актлагдсан 1000 вагон оруулж ирсэн, оффшор компаниар дамжуулан тос, техникийн зүйлс худалдан авсан, өөрийн танил ойр дотны нөхдөө эрх мэдлээ ашиглан албан тушаалд томилж, түүнээсээ мөнгө татах зэрэг хууль бус үйлдэл юм.

Албан бус эх сурвалжийн өгч буй нэгэн мэдээллээр Зам тээврийн хөгжлийн яамны эрх бүхий өндөр албан тушаалтан намдаа нэг тэрбум төгрөгийн хандив өргөсөн гэв. Хэрэв энэ үнэн бол тэр их мөнгийг яажж, хаанаас босгов. Хаанаас тийм их мөнгөтэй болов гэдгийг нь хөөгөөд үзчих хэрэгтэй. Үүнийг МАН-ын ёс зүй болон хяналтын ерөнхий хороо, дотоод аудитынхан шалгахад гараад ирнэ. Эсвэл МАН ч үүнийг нууцлана. Учир нь ах намынхан хэзээнээсээ санхүүжилтийн эх үүсвэрээ нийтэд мэдээллэх дургүй улстөрийн хүчин.

Дараагийн нэг анхаарал татсан асуудал бол энэ хүмүүс яагаад Сайдын тушаалыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, ОХУ-д актлагдсан 1000 вагоныг Монгол улсад орулуж ирж, түүнийгээ БНХАУ-д өндөр үнээр засуулж улсын мөнгийг хий дэмий зүйлд зарцуулав гэдэг нь сонин байгаа юм. 10 жилийн бүрэн боловсролгүй дэд сайд энэ бүхнийг өөрийн муйхар зан, хар ухаанаараа хүчилж хийсэн үү, эсвэл түүний санааг чулуу болгож гол тоглолт хийж, ашгийн төлөө боловсрол муутай нөхрийг татан оролцуулсан явдал юм. Г.Доржзодовын олон нийтэд тараасан схемд ахлах мэргэжилтнээс сайд хүртэл хүртэлх бүх албан тушаал тодорхой 500 саяаас нэг тэрбум төгрөгийн ханштай байгаа...Үүнийг яг хэрэгжүүлж байгаа хэсэг бүлэг нь Улаанбаатар төмөр зам болон Зам тээврийн хөгжлийн яаманд байна...

Улаанбаатар төмөр замаас эхний ээлжинд 30 тэрбумыг босгосон аж...Энэ нь Монгол Улсын Төрийн албыг хууль бусаар худалдан авахыг завдсан алдарт “60 тэрбум”-ын тэн хагас аж... Үүнийг аль мөнгөтэй, бололцоотой, хэл ам дагуулдаг газраас аятайхан гаргуулсан нь зүйтэй гэж М.Энхболдын бүлгийнхэн үзсэнбайж болзошгүй аж...

 

Эх сурвалж: http://ulsturch.mn/index.php?view=article&type=item&val=16438