Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүн Г.Тэмүүлэн чуулганы завсарлагаар нутаг орныхондоо хөнгөн цагаан шанага тарааж яваа сурагтай. Түүний бэлгийг авсан, үзсэн зарим нь "Ирэх сонгуульд гарах замаа засаж яваа юм байх даа" хэмээж байхад зарим нь "Дээшээ харсан сав ерөөлтэй, сайны бэлгэдэл" хэмээн ихэд дээдэлж байгаа гэнэ.
Малчин хүмүүсийн өдөр тутмын байнгын хэрэглээ болсон шанагыг нь сольж, халуун цай, сүүнд хүрэхээрээ хор ялгаруулдаг Хятадын хуванцар шанагыг хөнгөхөн, эвтэйхэн хөнгөн цагаан шанагаар сольсон нь нэг талаар иргэдийнхээ эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн үйлдэл мөн. Хэдий тийм боловч иргэд төрийн түшээгээсээ шанага мэтхэнийг хүсээгүй, нутаг орондоо илүү ихийг хийж бүтээгээсэй гэж сонгосон гэдгийг энэ дашрамд дуулгах нь зүйтэй болов уу.
Өмнөх УИХ-ын үед Д.Ганбат гишүүн Баянхонгор нутгийн иргэддээ бидон тарааж, "Бидон Ганбат" хоч авсан. Тэгвэл түүний араас "Шанага"-аар Г.Тэмүүлэн орж байна. Түмпэн, Бидон, Шанаганы гишүүд ээ гэж....
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо