Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсел Акчайг өнгөрсөн баасан гаригт хулгайлсан гэх мэдээлэл гарсан. Энэ үйл явцыг сурвалжилж олон нийтэд хүргэсэн Ийгл ньюс телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч халдаж, шанаа руу нь цохьсон бичлэг цацагдаад байна.
Сэтгүүлч үйл явцыг газар дээрээс нь шуурхай хүргэж, албан үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдсан цагдаагийн алба хаагчийн талаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн Ерөнхий газрын Ёсзүйн хороонд гомдол гарган, сэтгүүлчийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
Дашрамд дурдахад, Туркийн иргэн Вейсел Акчайтай холбогдох хэрэг явдлыг манай телевиз өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 27-ны өдрийн 16.00 цагаас долдугаар сарын 28-ны үүрийн 03.20 цаг хүртэл газар дээрээс нь сурвалжлан олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэсэн билээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо