Энэ тухай тус дүүргийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад цагдаа, түргэн тусламж ажиллаж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна. Хэргийн газарт яг одоо дүүргийн Цагдаагийн алба ажиллаж байна. Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явжээ. Түүнийг Цэргийн госпитал руу хүргэсэн аж.
Хэрэг явдал гарах үед тус Тамгын газрын байранд байсан иргэний хэлж буйгаар 'Дээд давхарт гэнэт орилоон болж, пижигнэлдсэн. Хүн хутгалчихсан байна гэх дуу хадсан' гэж байлаа. Яг одоо цагдаагийнхан хэргийг үйлдсэн этгээдээс байцаалт авч буй аж.
Бидэнд олдсон мэдээллээр Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг 64 настай ахмад настан хутгалсан гэх мэдээлэл байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо