Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд ажлын хэсгийн хамт ажиллалаа. Тус ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, тус хорооны Засаг даргын орлогч Ц.Цогт-Од, НАЗХГ-ын засвар ашиглалтын хэлтсийн дарга Б. Цэрэнсодном болон бусад албаны хүмүүс байлцсан юм.
Иргэдийн зүгээс сүүлийн үед усархаг бороо ихээр орж, үерт өртөх магадлалтай байгаа тул зарим нэгэн газар хаалт, далан тавих, үүнээс гадна зуслангийн зарим бүсэд эрчим хүчний хүчдэл бага тул нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүссэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тус хороонд тулгарсан асуудлыг шийдэхийн тулд 48 дугаар гудамжинд үер уснаас зайлуулах хаалт тавьж, шаардлагатай техник технологи гаргаж өгөх, мөн Бэлхийн 49 дугаар гудамжинд үер уснаас зайлуулах гарам хийж гэрлийн шонг зайлуулах, Бэлхийн 53 дугаар гудамжинд Байгаль орчны газрын зөвшөөрөлтэйгөөр өндөрлөг газрыг тэгшлэх зэрэг ажлуудыг хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Үүнээс гадна тус хорооны 51 дүгээр гудамжинд байрлах 227А тоот гудамжны 380-ын өндөр хүчдэлийн цахилгааны шугам тасарч ил болсон байсныг засаж, аюулгүй болгох үүргийг өглөө.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо