“Номин Констракшн Девелопмент групп” ХХК –ний хэрэгжүүлсэн “River Garden” төсөл нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй Таун хаус, Пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн Монголын №1 ногоон хотхон хэмээгддэг хотхон усанд автсан сурагтай байна. Ус гадагшлуулах араваад насос ажиллаад хүчрэхгүй байгаа тухай мэдэх нэг нь ярьжээ. Мөн хүн ороогүй шинээрээ байранд нь 5-8 градусын хазайлт өгсөн хэмээн зарим иргэд цахимаар мэдээлсэн байх юм. Грашинд тогтсон тогтоол усанд нэг иргэн тогонд цохиулж нас баржээ. Зарим газруудад нь ус доороосоо ундарч гарсаар байгаа юм байна. Уг барилгын газар дээр өмнө нь гол урсаж байсан хэмээн олон түмэн ярьдаг нь ортой бололтой. Хур бороо ихтэй энэ цаг үед ширгэсэн олон гол горхи буцаж сэргэн урсаж байгаа билээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо