Дотны хүмүүс, шинэ танил, ажлын хамтрагч, бизнесийн түнш гээд чухал нөлөөтэй энэ хүмүүст та ямар имиж үлдээсэн бэ?
Тэд тантай уулзахдаа тухтай байж, танд найрсаг хандах болов уу?
Энэ нь таны инээмсэглэлээс шууд хамаардаг. Инээмсэглэл чин сэтгэлийн бөгөөд гоо үзэсгэлэнтэй байвал таны хувьд бүх зүйл хялбар байх болно. Стресстэй, стрессгүй ямар ч хүн рүү та сайхан инээмсэглэж чадвал тэд таныг анхааралтай сонсож, танд хамгийн сайхнаараа хандана шүү дээ. Энэ л таны сэтгэл зүйг үргэлж эрүүл, муу нөлөөнд автахгүй байлгаж, өөдрөг, бүтээлч амьдралын хэв маягийг танд хүчлэх шаардлагагүйгээр авч ирэх хүчин зүйл болдог.
Чин сэтгэлийн инээмсэглэл бол амархан бас хэцүү.
Хэзээ амархан байдаг гэхээр таны инээмсэглэл сайхан харагдаж байвал та үүнийг өөрийн мэдэлгүй л үргэлж үйлддэг зуршилтай болсон байдаг. Үүгээр зогсохгүй инээмсэглэх нь таны асуудал шийдэгч, нандин зэвсэг болсон байдаг бөгөөд энэ нь таныг үргэлж аз жаргалтай, стрессгүй байлгаж аливаа сөрөг энерги таны эргэн тойронд болон таны дотор удаан тэсдэггүй тийм нэгэн болгосон байдаг. Ингээд та чин сэтгэлээсээ үргэлж инээж явдаг гайхалтай нэгэн болсон байх болно
Мэдээж шүд сайхан биш бол хэцүү. Сайхан шүдгүй хүн чин сэтгэлээсээ инээж чадахгүй гэсэн үг биш ч гэлээ тооны хувьд цөөхөн байдгийг хэн бүхэн амьдралыхаа туршлагаар мэдэх байх аа.
Зөвхөн амьдралын ховор мөчүүд болон шилдэг онигооны үеэр л нулимсаа гартал инээдэг ч ихэнхидээ амаа гараараа нуудаг, эсвэл инээхдээ шүдээ уруулаараа хаах зуршилтай хүмүүс миний үйлчлүүлэгч дотор дийлэнхи нь байсан. Тэдний хамгийн том зовиур нь инээхээс зайлсхийх. Инээхээс зайлсхийнэ гэдэг бол аз жаргалаас татгалзах гэсэн үг шүү дээ.
Богино хугацаанд энэ саарал ертөнцөөс инээмсэглэгч, сөрөг энергийг устгагч, асуудлыг шийдэгч, аз жаргалтай нэгэн болгодог Hollywood Smile буюу шүдний нүүрэвчийн талаар та аль хэдийн мэдэх байх. Манай хамт олон энэ үйлчилгээг үзүүлдэг эмнэлгүүдийн нэг гэдгээрээ бахархдаг.
Хэрэв та энэ үйлчилгээг авахаар зэхэж байгаа, эсвэл шийдвэрээ гаргасан бол үйлчлүүлэх эмнэлгээ нэг амархан аргаар сонгож болно. Ердөө өмнөх үйлчлүүлэгчдийн инээмсэглэлийг харьцуулахад хангалттай. Зургаар, боломжтой бол бодитоор уулзаад харахад шүдний хийц болон тухайн хүн хэр сэтгэл ханамжтай байгааг инээмсэглэл нь танд хэлээд өгнө.
Promed гэр бүлийн шүдний эмнэлгийн хаяг:
Танд амжилт хүсье
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо