Мисс, жүжигчин Д.Гэрэлчулуун үнээ сааж явна

Moderator
2018/07/25

2007 оны “Miss Mongolia” тэмцээний тэргүүн титмийн эзэн, 2011 оны “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч Б.Гэрэлчулууныг "Шинэ үе" продакшнийг чимж, “Тусгай салаа”, “Амьдрал төсөл”, “Цэлмэг тэнгэр”, “Өдөр өдрийн нар” зэрэг кинонд тоглосноор нь үзэгчид андахгүй. Сүүлийн үед урлагаас хөндрийрч бизнес хөөх болсон авьяаслаг сайхан бүсгүй маань саяхан өвөө, эмээ дээрээ очиж хэд хонон сайхан амраад иржээ. Тэрхүү хугацаандаа үнэ сааж, цагаан идээ боловсруулсан сурагтай. Одоо цагийн мисс гэх тодотголоос өөр юу ч чадахгүй, бэлэнчлэх сэтгэлтгээтэй  бүсгүйчүүдийн хажууд Б.Гэрэлчулуун үнэхээр хөдөлмөрч нэгэн аж. Монгол ахуйгаас өдрөөс өдөрт холож буй энэ цаг үед үхэр сааж чадна гэдэг хотын бүсгүйчүүдийн дунд бол ховорхон чадвар шүү.